Коми-сан бол хэний ч харцыг булаах үзэсгэлэнтэй охин. Сургуулийнх нь бүх хүүхэд түүнийг өөрсдөөс нь дээд түвшний хүйтэн сэтгэлт үзэсгэлэн гоо гэж хардаг. Харин Тадано Хитохито л түүнийг бусадтай харилцахдаа үнэхээр тааруухан гэх үнэнийг мэднэ. Коми-сан Тадано-куны тусламжтайгаар энэ муу зуршлаа засаж 100 найзтай болох зорилгодоо хүрэхийг хичээнэ.