Үйлчилгээний нөxцөл

03 Jun. 2017 ·  TSoGo

Үйлчилгээний нөхцөл

Манай вебсайтыг ашиглаж байгаа уншигч танд баярлалаа.

1. Сайтын зорилго: Хүүхэд залууст зурагт ном унших тохитой орчин бүрдүүлж, цаашлаад дуртай зурагт номоо орчуулан мөнгө олох боломжийг нээх.

2. Манай сайтаар үйлчлүүлэхийн тулд та 13 ба түүнээс дээш насных байх ёстой. Бидний үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр та сайтын дүрмийг дагахаа зөвшөөрч байна гэсэн үг. Хэрвээ та ямар нэгэн байгууллага, компанийг төлөөлөн манай үйлчилгээг ашиглаж байгаа бол өөрийгөө тухайн байгууллагын төлөөлөгч мөн гэдгийг нотлох ёстой.

3. Бүртгэл: Манай зүгээс үзүүлж буй үйлчилгээг авахын тулд та бүртгүүлсэн байх шаардлагатай ба өөрийн мэдээллийг үнэн зөвөөр бөглөнө.

Бүртгэлийн нууц үгийн аюулгүй байдал 100% уншигчын хариуцлагаас хамаарна. Хэрвээ таны бүртгэлд асуудал учирсан, гадны нөлөө орсон гэж үзэж байвал бидэнд яаралтай мэдэгдэх ёстой.

4. Төлбөр, тооцоо: Сайтын ихэнх зурагт номууд үнэгүй учраас дуртайгаа сонгоод уншиж болно. Вебсайтын hosting, domain, design мөн орчуулагчид өгөх хувь, тэмцээн уралдаан зохиох гэх мэт зүйлсэд тодорхой хэмжээний мөнгө зарцуулагддаг учир сайтын зарим манга төлбөртэй байгаа.

4.1 Үнэ: Уншигч, хэрэглэгчдэд үзүүлж байгаа үйлчилгээний төлбөрийн дүнг манай сайт шийдэх бүрэн эрхтэй. Бид үйлчилгээний үнэ төлбөрийн талаарх мэдээллийг цаг алдалгүй тавьж байх учраас шинэчлэлт бүрийг уншиж байхыг санал болгож байна. Сайтын төлбөртэй хэсгийг уншихын тулд та сард ердөө 5000 төгрөг төлөхөд хангалттай. /Мэдээж төлбөртэй хэсэг уншихгүй ээ, сайтыг үнэгүй ашиглана гэвэл үнэгүй хэсгээ уншаад явж болно./

4.2 Танхай бүртгэлүүд: Бусдыг доромжилж, турхирсан сэтгэгдэл үлдээдэг бүртгэлүүдийг сануулга өгөлгүйгээр шууд устгана. SPAM, SCAM буюу луйвартай холбоотой зүйлс нийтлэж буй бүртгэлүүдийг ч бас сануулгагүй устгана.

5. Уншигчын эрх: Манай үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр бид зөвхөн танд зориулж веб зохиол, зурагт номуудыг орчуулан хүргэх болно. Мөн сайтын төлбөртэй хэсгийг үзэх эсэх нь 100% уншигчын дур бөгөөд бидний зүгээс ямар ч шахалт, шаардлага тавихгүй.

5.1 Эрхийн хязгаар: Өөрийн тань оюуны, хөдөлмөрийн өмч биш л бол сайтын орчуулсан, зохиосон зүйлсийг дур мэдэн тараахыг хориглоно. Мөн сайтын аюулгүй байдалтай хамааралтай ямар нэгэн эрх шаардаж болохгүй.

6. Уншигч, хэрэглэгчийн өмч

6.1 Хэрэглэгчийн өмч: Үйлчилгээний нөхцөлийн тодорхой хэсэгт хэрэглэгчдэд өөрсдийн зохиол, зурагт номыг сайт дээр байршуулах эрх өгөх ба хэрэглэгч өөрийн бүтээлийн оюуны өмчийг бүрэн хариуцна.

6.2 Сайтад өгч буй оюуны өмчийн эрх: Манай сайтыг ашиглан өөрийн бүтээлийг олонд түгээснээр та, бидэнд тухайн бүтээлийг өөрсөд дээрээ байршуулж, бусдад түгээх эрхийг өгч байна гэсэн үг.

6.3 Бусад хэрэглэгчдэд өгөх таны эрх: Сайтыг ашиглаж буй өөр нэгэн хэрэглэгчтэй хамтран бүтээсэн бүтээлээ сайт дээр байршуулж байгаа бол оюуны өмчийн эрхийг дан ганц манай сайтад бус... тухайн хамтрагчдаа ч бас өгч байна гэсэн үг.

6.4 Хэрэглэгчийн оюуны өмчийн төлөөлөл ба бүрэн эрх: Та нийтлэж байгаа өөрийн бүтээл болон бусад хэрэглэгчийн бүтээлийг бүрэн төлөөлж, хариуцлагыг хүлээнэ.

а. Тухайн бүтээлийн зохиогч юм уу, эзэмших эрх ба манай сайтад оюуны өмчийн эрх өгөх бүрэн эрхтэй байх.

б. Таны бүтээл үйлчилгээний нөхцөлийн дагуу байх ёстой ба ямар нэгэн албан байгууллага, гуравдагч этгээдийг доромжилсон, бусдын нэр төрд халдсан байх ёсгүй. Хэрвээ таны бүтээл хэн нэгэн хүний, ямар нэгэн байгууллагын нэр төрд халдсан тохиолдолд сайтын зүгээс арга хэмжээ авах болно.

6.5 Хэрэглэгчийн бүтээлийг устгах нөхцөл: Хэрэглэгчийн бүтээл үйлчилгээний нөхцөлийг зөрчөөгүй үед дур мэдэн засварлаж, өөрчлөх эрх бидэнд байхгүй. Гэхдээ тухайн бүтээл бидний үйлчилгээний нөхцөл, дүрэм журмыг зөрчсөн гэж үзвэл сануулгагүйгээр сайтаас устгана.

Жич: Орчуулагч, зохиолчдын зөвшөөрөлгүй сайтаас үзүүлж буй үйлчилгээг өөр сайт, сошиал талбарт нийтлэхийг хатуу хориглоно.

7. Дижитал Оюуны өмчийн хариуцлага: 

7.1 Мэдэгдэл: Бид оюуны өмчийг хүндэлдэг учир манай сайтад таны ямар нэгэн бүтээл зөвшөөрөлгүй явж байвал бидэнд мэдээллэж сайтаас буулгуулна уу. Шаардлагатай мэдээлэл:

а. Зохиогчын дижитал юм уу бодит гарын үсэгтэй бүтээл.

б. Оюуны өмчөө алдсанаа нотлох баримт

в. Өөрийн тань оюуны өмчийн бүтээл яг аль нь болохыг тодорхой заах

г. Сайтад орсон бүтээлд зохиогчийн эрх өгөөгүй гэх баталгаа 

7.2 Хулгайн бүтээл: Бусдын орчуулсан, зохиосон зүйлийг өөрийн мэт тавьсан хэрэглэгчийн бүртгэлийг сануулгагүй устгаж, хар дансанд хийх болно.

8. Хориглох үйлдлүүд:

• Манай сайтыг ямар нэгэн буруу зүйлд ашиглахгүй байх

• Бусдыг турхирсан хар муу зүйл нийтлэхгүй байх, бусдын нэр төрд халдахгүй байх

• Бусдыг дорд үзсэн, ичгэвэртэй байдалд оруулсан, сүрдүүлсэн зүйлс нийтлэхгүй байх

• Ямар нэгэн луйврын шинжтэй үйлдэл гаргахгүй байх, бусдын нэрийг ашиглан бүртгүүлэхгүй байх

9. Сайтын өмч: Сайтын бүх загвар, код, дотоод засал, мэдээллүүд бидний бүтээл учраас оюуны өмчийн хуулийн дагуу бүрэн хамгаалагдсан. Сайт дээр орчуулагдан тавигдаж буй бүхий л зохиол, зурагт номууд дэлхий даяар үнэгүй тархсан байдаг бөгөөд үндсэн хэлнээс нь орчуулж байгаа багууд орчуулгаа тодорхой хэмжээний үнээр үнэлэн орчуулж түгээдэг.

Манайх ч мөн адил үнэгүй тараасан зүйлсийг орчуулан хүргэж... үзүүлсэн үйлчилгээнийхээ хариуд зохих хэмжээний төлбөр авдаг. Бидний орчуулан хүргэж буй бүтээлүүдийн орчуулга нь бидний өмч учраас зохиогч нь биш л бол бидэнд тухайн бүтээлийг буулгах шаардлага тавих эрх хэн нэгэн гуравдагч этгээдэд байхгүй. 

9.1 Монголд гаргах эрх гэдэг зүйл зөвхөн хэвлүүлж үйлдвэрлэж, зарж борлуулж буй зүйлсэд л хамаатай ба зохиогчийн эрхтэй хамааралгүй. Хэрвээ таны зохиогчын эрхийг нь авсан бүтээл манай сайтад байвал бидэнтэй холбогдож зохиогчийн эрх өгсөн зохиолчын гарын үсэгтэй албан бичгийг нотлох баримтаар үзүүлнэ үү! Эс бөгөөс бидний эсрэг хийж буй бүх заргыг хүчингүйд тооцно.

9.2 Зарга: Хэрвээ шүүхээр заргалдаж байгаа этгээд биднийг ор үндэслэлгүй гүтгэж, санаатайгаар төвөг удаж байна гэж үзвэл хариу шүүхэд өгч, заргалдах болно.

10. Суртчилгаа: Сайт дээр гуравдагч этгээдийн БАННЕР буюу суртчилгаа, видео контент байрлана. Мөн гуравдагч этгээдийн байрлуулсан видео контентийг хэрэглэгчид үзэж нэмэлт оноо авах боломжтой. /Одоогоор байхгүй/

11. Бидний баримтлах зарчим: Хэрэглэгчдийн бүртгэлээс авч байгаа мэдээллүүдийг зөвшөөрөлгүй аливаа гуравдагч этгээдэд өгөхгүй байх!

12. Санал хүсэлт: Хэрвээ манай үйлчилгээг илүү дээр, илүү тухтай болгох санал байгаа бол ичиж зоволгүйгээр нээлттэй хэлээрэй.


<% comment.username %> <% comment.username %> <% comment.username %>

<% comment.comment %>

Хариулах