One Piece - Spoiler (Ёонкоү арк багтсан)

10 Jun. 2017 ·  tuvshuu

Уан Пийс: Chapter ch732 - Page 21

Спойлер (Ёонкоү арк багтсан) 1000+ ангиудын үйл явдлууд.
Ихэнх спойлерүүдийн хажууд илүү бодит байсан учир орчуулан та бүхэнд хүргэж байна.

Орчуулсан ~ Tuvshuu Ashikabi


Лүффи Краккерийг ялан ухаангүй хэвтэнэ, Нами Лолагийн виврэ картыг дагасаар ойгоос амжилттай гарна. Санжи гэр бүлийхэнтэйгээ тохирч чадсанаар Винсмокийхон түүнийг суллан Биг Мамаас хамгаална. Пуддиний тусламжтай Дэрсэн малгайт баг Санжитай эргэн нийлж чадсан. Жинбэй ч Дэрсэн малгайтын багт орж хамтдаа Кайдо руу довтлоход бэлдэж байгаа Вано хаант улс руу зүглэнэ. 

Лүффиг ирснээс хоёр долоо хоногийн дараа довтлохоор төлөвлөсөн, тэгснээр Лүффи хакигаа Зоро, Санжи хоёртой бэлтгэж болохоор. Лаав төлөвлөгөө боловсруулсаар. Хоёр долоо хоногийн дараа, бэлтгэл ажил ч дуусч тэд хөдөлж эхэлнэ ( Самурайнууд, Минкүүд, Нинжа нар) Кайдогийн нутаг дэвсгэрт нэвтэрлээ. Тэнд ахмад Кидд, Аппо, Хавкинс нар багийнхаа гишүүдтэй том торон дотор байхыг олж харна. ЖАКК(Сүйрлийн эздийн нэг мөн Кайдогийн баруун гар) гэнэт гарч ирэн Дэрсэн малгайтын баг руу дайрна. Зоро,Санжи, Жинбэй 3 хөдлөн Жакктай тулалдан завгүй байх зуур Лүффи Кайдогийн байгаа газар руу чиглэнэ. Үлдсэн хоёр сүйрлийн эзэд гарч ирж түүний замыг хаахад Зоү арлын хоёр Гүн (Нэкомамүши, Инүараши) болон Вано улсын домогт 3 дайчин хоёр сүйрлийн эзэдтэй тулалдан үлдэхэд Дэрсэн малгайтын баг, Трафалгарийн баг, Минкүүд, Самурай нар, Нинжа нар Кайдогийн үлдсэн армитай тулалдана. Лаав, Лүффи хоёр арай хийн Кайдогийн байгаа газар ирнэ (Тулаан болж байхад Кайдо унтаж байсан) Лүффи шууд Гиар Дөрөв хэрэглэн Кайдогийн нүүрийг цохин хөнгөн шарх учруулан Кайдог сэрээнэ.

Кайдогийн эсрэг тулаан эхэллээ(5.2 тербум бэрригийн шагналтай Ёонкоү). Лаав болон Лүффи огтхон ч нөлөөлөхгүй байв. Усопп Кидд, Аппо, Хавкинс нарыг багийнхантай нь хамтад нь сулласнаар тэд тулаанд орж ирэв. 3 ахмад (Кидд, Аппо, Хавкинс) Кайдог буулгаж авахаар Лүффи, Лаав хоёрт туслахаар очно. Энэ тулаан 5 эсрэг 1 Лүффи, Лаав, Кидд, Аппо, Хавкинс эсрэг Араатны хаан Кайдо байсан ч тэдний хүч түүний хаана ч хүрэхгүй байлаа гэвч тэд өөрсдийн төлөвлөгөөгөөрөө Кайдог хэцүү байдалд оруулсан юм. Энэ хооронд Жаккийн өөдөөс тулалдаж байсан Санжи ухаан алдсан ба хөл нь хугарсан байв, Жинбэй тулаанд маш их нэмэр болсон ч ухаангүй байгаа Санжиг хамгаалахын тулд Жаккын хамгийн хүчтэй цохилтыг өөр дээрээ авч бүрэн ялагдсан юм. Зорогийн эсрэг Жакк л тулааны талбар дээр үлдсэн юм(Ахмадуудын баруун гаруудын тулаан). Тэд хоёулаа хүнд бэртсэн байсан ч Жаккд давуу байв. Зоро өөрийн нууц хөзөр болох зүүн нүдээ нээн ашигласан юм. Энэ нь маш хүчирхэг ажиглалтын хаки учир түүний хурд хүчийг асар ихээр нэмнэ, Зоро эргэн тойрондоо санаа зоволгүйгээр асар их сүйрлийн цавчилт үүсгэсэн юм.. Зоро Жаккийг өөрийн хамгийн хүчирхэг дайралт болох ''Ашүра Тэнсэйгээр'' ялсан юм. Үлдсэн хоёр сүйрлийн эзэдтэй хийж буй тулаан үргэлжилсээр. Гүнгүүд болон 3 домогт дайчид хоёр сүйрлийн эзэдтэй эн тэнцүү тулалдаж байсан ч, хүнд шархадсан Сүйрлийн эздийн ялалтаар дууссан юм. Сүйрлийн эздийн нэг (900 саяын шагналтай Жинн) Усопп, Брүүк, Робин нарыг тулаанд орж ирэхэд ялагдсан юм. Харин нөгөө Сүйрлийн эзэн (800 саяын шагналтай Дүүм) бас л Генерал Франки болон Мангас Чоппер хоёрын хослолд ялагдсан юм. Лүффи, Лаав хоёрын нэгдэл гурван ахмадын тусламжтай тулаанд ялж эхлэв. Тулаан ч гурав хоног үргэлжилсэн юм. Кайдогийн баг ялагдсан ч Дэрсэн малгайтын баг маш хүнд гэмтэл авч Санжи, Жинбэ болон хоёр Гүн үхлийн ирмэг дээр ухаангүй хэвтэнэ. Ганц үлдсэн дайсан нь Кайдо л байлаа. Дэрсэн малгайтынхан болон бусад нь тулааны талбар дээр амарч суув, тэд бүгд маш хүнд бэртэцгээсэн болохоор алхах ч хэцүү байв. Зоро туслахыг оролдох ч зүүн нүдээ нээсний хариуд биед нь маш их ачаалал ирсэн учир хөдөлж ч чадахгүй сууна. Тэдний хийж чадах үлдсэн ганц зүйл нь ахмадууддаа итгэх байлаа.Аппо, Хавкинс хоёр Кайдогоос шууд цохилт аван маш хүнд бэртэнэ. Кидд, Лаав, Лүффи гурав Кайдог гэмтээж эхэлнэ.. Кайдо ч зүгээр суусангүй жинхэнээсээ тулалдаж эхлэн хаа сайгүй сүйрэл болж эхлэв. Тэрхэн агшинд Киддийн хүч сэргэж(Awakening) Кайдод маш том гэмтэл учруулан чадах чинээгээрээ тулалдсан юм. Гэтэл Кайдо асар их хэмжээний хүчтэй даралтад долгион үүсгэснээр Кингдом арлын хагасыг устгаж далайг хоёр хуваалаа. Энэхүү тулаанд ахмадууд дундаас хамгийн эхэнд ялагдсан нь Аппо, дараа нь Хавкинс унав. Лаав Кайдог хэсэг барьж чадсан ч, Кайдо өөрийн бүрэн хүчээ ашиглан Лаавыг хормын дотор буулгаж авав. Кидд Кайдод гэмтэл учруулж гарамгай тулалдсан ч Кайдо түүний хөлийг хугалан тулалдах боломжгүй болгов. Кайдод урьд өмнө нь авч үзээгүй их гэмтэл авч ухаан алдахын наахнуур байсан ч хоёр хөл дээрээ бат зогсон сүр хүчээ үзүүлсэн юм. Лүффи ч маш их гэмтэл авсан байв, гэсэн хэдий ч тэр орилон орилсоор (Рэйлехийн заасан)зөвхөн Ёонкоү нарт л ашиглах өөрийн хамгийн хүчирхэг техник Гиар ТАВ-ыг хэрэглэн замдаа таарсан бүхнийг бут ниргэсэн юм. Кайдо ч хүнд бэртсэн байсан учир Лүффигийн дайралт болгоныг хамгаалж, бултаж чадахгүй байв. Лүффи Гатталинг Каннон ашиглан сүүлчийн цохилтыг хийж дуусав. Лүффиг Гиар ТАВ-ыг хэрэглэх болгонд түүний бие мах бодь устдаг. Тиймээс дайралт болгонд Лүффигийн биенд гэмтэл учирч, яс бүр нь бяцардаг. Лүффи Гиар ТАВ-д 45 секунд байж чадсан юм. Кайдо энэ дайралтын дараа бат зогсож чадахгүй байсан ч гэмтсэн Кайдог унагаахад 45 секунд хангалтгүй байв. Сүүлийн дайралтын дараа ч Кайдо хөл дээрээ зогсож байсан юм. Гиар ТАВ-ыг ашигласаны дараа Лүффи зогсож ч чадахгүй болж ухаан алдахаасаа өмнө энгийн ПИСТОЛ цохилтоо хийнэ. Кайдо ч өөрийн сүүлийн хүчээ шавхан эцсийн цохилтоо хийнэ. Эцсийн хүчээ шавхан нударга зөрүүлсний дараа Кайдо ухаан алдан бүрэн ялагдсан юм. Лүффи ч урьд хожид байгаагүйгээр их гэмтэл авсан болохоор түүний бие хөдлөхөө больсон юм. Хүн бүр л баярлаж байлаа. Харин Усан цэргүүд тулааныг ажиглан дэлхий даяар мэдээллэсэн юм. Хүн бүр л баяр баясалд автаж байхад тэд Лаавыг орилон уйлж байхыг анзаарлаа. Лүффи ухаан алдсан биш... харин үхсэн байв, түүний зүрх 5 минутын өмнө зогссон байсан юм. Тулааныг түүний бие дийлээгүй ч түүнийг хөл дээр нь зогсоож, хариу тулалдуулж байсан зүйл нь түүний сэтгэлийн тэнхээ байлаа. Хэзээ ч ялшгүй тулаанд Лүффи гайхамшгийг авчирсан юм. Хүн бүр л сэтгэл хөдлөлдөө автан гашуудав. 

Ахмадад нь юу тохиолдсныг сонсоод Зоро гүн цочролд оров. 
Лаавд хүнд мөнх насыг өгөх чадвар байгааг гэнэт санав. Энэ нь үхсэн хүнийг ч амь оруулах боломжтой гэж сонсож байжээ. Гэвч энэ нь тухайн чадварыг ашигласан хүний чөтгөрийн жимсний хүч болон амь нас хоёрыг авдаг юмсанж. Усан цэргүүд ирэн бэртсэн далайн дээрэмчдийг барихыг завдав. Үхсэн биеийг амь оруулахад Лаавд 24 цагийн хугацаа байгаа учир усан цэргүүдтэй тулалдаж цаг үрж болохгүй байлаа. Лаав, Лүффиг үүрэн усан цэргүүдэд бууж өгсөн юм харин үүнийх нь хариуд бусад далайн дээрэмчдийг явуулаач гэж гуйв. Бүгд л цочирдож, уурлаж байсан юм. Лаав юу ч болж байсан Лүффиг аварна, түүнд итгээрэй гэж орилов. Лаав, Лүффи хоёрыг хоёуланг нь барих нь усан цэргүүдэд ашигтай тохироо байсан юм. Усан цэргийн флотийн ахмад Лаавын шийдвэрийг хүндэтгэж зөвшөөрсөн юм. Лаав усан цэргүүдэд Лүффид хагалгаа хийхийг зөвшөөрөөч гэж гуйж байв. Энэ гуйлт нь хэрээс хэтэрсэн ч, Лаав өвдөг сөхрөн гуйн уйлж байв. Флотийн ахмад жаахан байхдаа Гарп-аар авруулж байсан учраас Гарпийг ихээхэн хүндэлдэг байв. Тиймээс түүний ач хүүг нь цаазаас өмнө хэсэг зуур ч гэсэн амьд байлгаж ачийг нь хариулахыг бодов. Лүффи амьд гарвал бүх хариуцлагыг үүрэхээ мэдсээр байж.Лаав хагалгаагаа ч хийж амжилттай дуусав. Лүффи ухаан ороогүй ч амьсгалж эхлэв. Харин Лаав гэнэт газарт унан үхсэн юм. Усан цэргүүд юу болсныг харан гүн цочролд орцгоон Лаавыг өөрийн амиараа Лүффиг аварсан хэмээн дэлхий даяар мэдээ тараав. Лүффи Импел Даунд хоригдож, цаазын өдөр товлогдсон юм. Лаавын золиосыг сонсоод Лүффи гашуудан суув. Цаазын мэдээ дэлхий даяар тархав, Шанкс Лүффиг Кайдог ялсанд нь маш ихээр гайхав, мөн түүнийг үхээд эргэн амь орсон ба удахгүй цаазлуулах гэж байгааг хараад бүр ч ихээр цочирдов. Гэхдээ Шанкс түүнд туслахгүй байхаар шийдсэн юм, учир нь Лүффи энэ бүх давааг өөрөө давах ёстой гэж бодов. Дэрсэн малгайтын багийнхан Лүффиг амьд гэдгийг сонсоод санаа нь амрахын хажуугаар Лаавыг амь алдсанд нь гашуудацгаав.

Дэлхий даяараа мэдээг хараад ахиад дайн болох нь гэцгээн шуугиж эхлэв. Цаазын үеэр. Маринфордын урд эгнээнд Дэрсэн малгайтынхан хамгийн түрүүнд гарч ирлээ, араас нь Дэрсэн малгайтын 5600 ГРАНД ФЛОТ. Цаазын тавцан дээр байгаа Лүффид хандан Зоро маш чангаар орилон ингэж хэлэв УУЧЛААРАЙ гээд толгой гудайлган уйлав. Зоро Лүффиг өөрийн амиа золиослоод ч хамаагүй аварна хэмээн тангараглаж, өвдөг сөхрөн түүний баруун гарын хувьд өөрийн үнэнч сэтгэлээ(loyalty)-ээрээ ийм аймшигтай зүйлсийг ахин болгохгүй хэмээн амлана. Зоро сэлмээ сугалан Усан цэргүүд рүү чиглүүлэн ХЭРВЭЭ БҮТЭЛГҮЙТВЭЛ АМИА ХОРЛОНО хэмээн хэлэв. Дэд ахмад нь өөрийн ахмадын төлөө бахархалаа уландаа гишгэж байхыг хараад хүн бүр л цочрохын хажуугаар биширч байлаа. Дэрсэн малгайтын багийнхан бүгд нулимс дуслуулан уйлж тангараг өргөцгөөлөө. Бартоломео ч толгойгоо газарт шаан сөгдөн Дэрсэн малгайт багт үүрд үнэнч байхаа тангараглана, түүний багийнхан ч мөн адил тангараг өргөнө. Хэний ч төсөөлөөгүй, дэрсэн малгайтынхан хүртэл төсөөлөөгүй олон хөлгүүд ар араасаа гарч ирэв. Алабастагийн арми, Дрэссориогийн Хаан Рикүгийн арми, Гурван ханхүүгээр удирдуулсан Загасан хүмүүсийн арми, Эйсийн дүүг хамгаалах хүсэлтэй байгаа Цагаан сахалтын хуучин багийнхан, Лүффигийн Импел Даунд очиж аварсан хуучин хоригдлууд, Боа Ханкок (Шичибүкай байхаа болин Усан цэрэгтэй тулалдахаар ирсэн) Күжа далайн дээрэмчид болон Амазон Лилигийн дайчидтай, Хоёр Гүнгээр удирдуулсан Минк овог, Вано Хаант улс, Трафалгар Лаавийн багийнхан ахмадаа алдсандаа гашуудан уйлж байсан ч Ахмадынхаа хамгаалахыг хүссэн зүйлийг хамгаалахаар зориг шулуудан ирсэн нь энэ байв. 


Маш том арлан хөлөг онгоц гарч ирлээ. ХУВЬСГАЛЫН АРМИ, Монки Д. Драгон гарч ирсэн юм, Дэлхийн хамгийн аюултай, эрэн сурвалжлагдаж байгаа хүн (Хүн бүр л Цагаан сахалтыг гарч ирж байсан шиг айдастаа автаж байлаа). Драгон, Лүффигийн хэрэгт оролцохгүй гэдгээ хэлэв, түүний хамгийн их үзэн яддаг дээрэмчдийн баг энэ дайнд орвол Драгон ч мөн орно гэдгээ зарлав (Хар сахалтыг хэлэв). Гэхдээ тэр Иванков болон Сабог Лүффигийн найз болохоор дайнд оролцохыг зөвшөөрнө. Эцэст нь Драгоны эсрэг талд Хар сахалтын далайн дээрэмчдийн баг гарч ирэв, Хар сахалт энэ дайнд орж Драгонтой тулалдах сонирхолгүй байгаа гэдгээ зарлав, Хар сахалт зүгээр л энэ дайн яаж өндөрлөхийг хармаар байгаагаа илэрхийлэв. Хувьсгалын арми болон Хар сахалтын баг энэ дайны ажиглагчид байлаа. Жижигхэн хөлөг онгоц ойртон ирсэн нь Рэйлих байсан юм. Кайдог ялсанд сайн байна гэж урмын үг хэлэв, мөн тэдний баг их хохирол амссан болохоор туслахаар ирлээ гэв. Лүффи нулимс асгаруулан уйлж, хэзээ ч үхэхгүй, заавал Далайн дээрэмчдийн ХААН болно хэмээн уйлав. Гарпийн царай нь санаа зовсон байдалтай харагдав. Хэрвээ Усан цэргүүд далайн дээрэмчдийг ялах юм бол Усан цэргүүдтэй нүүр тулж Лүффиг аврахаар сэтгэл шулуудав. Гарп нэг алдаагаа хоёр давтахыг хүссэнгүй. Усан цэргүүд ганц Лүффигийн төлөө ямар их хүн тулалдахаар ирснийг харан гайхацгаав. Яаж ч харсан Лүффиг аврах гэж ирсэн хүмүүс юм юмаараа илүү харагдаж байв., Эйсийн цааз дээр Эйсийг аврах гэж ирсэн Цагаан сахалтын армиас ч илүү байв. Усан цэргүүд энэ дайнд ялах эсэхээ ч мэдэхгүй санаа зовж байтал Акаинү УСАН ЦЭРГҮҮД ЯЛАХ БОЛНО гэж орилов, Усан цэргүүдийн ард гэнэт маш том хөлөг онгоц гарч ирсэн нь Дэлхийн Засгийн Газрын арми хамгийн хүчирхэг таван тэнгэрлэг биет оффицерүүдтэйгээ байв. Эдгээр нь домогт таван хөгшин ба Сайпер Полын тусгай ажилтнууд байсан юм. Драгон цочирдон ХЭРВЭЭ Дэлхийн засгийн газар энэ дайнд орох юм бол БИ ч бас орно хэмээн урагш алхав. Хувьсгалын армийн гол зорилго нь Дэлхийн Засгийн Газрыг буулгаж авах юм. Хүмүүс энэ дайныг Шилдэгийн Шилдэгүүдийн дайн хэмээн зарлацгаав. Зоро Михавкийн хамгаалж байсан хэсгийг шулуун цавчиснаар дайны эхлэлийг тавилаа. 
~ ИНГЭЭД ДАЙН ЭХЭЛЛЭЭ.... ~

Эдгээр нь Одагийн тэмдэглэлд байсан санаанууд юм. Үүнийг Уан Пийсийн График дизайнер форум мэдээллийн сайтад ярилцлага өгсөн бөгөөд Монгол руу хөрвүүлэв.

Орчуулсан ~ Tuvshuu Ashikabi

Сонирхолтой байсан гэж найдъя